"ААББ" ХХК
 976-11305163      info@aabb.mn Сайтын бүтэц / Холбоо барих / E-MAIL ШАЛГАХ

Notice: Undefined offset: 0 in /home/cwl2w66bn6yp/public_html/component/items/index.php on line 8

Notice: Undefined index: sm in /home/cwl2w66bn6yp/public_html/component/items/index.php on line 16
no type

Notice: Undefined index: sm in /home/cwl2w66bn6yp/public_html/component/items/listview.php on line 3
"ААББ” ХХК-ын ТАНИЛЦУУЛГА

 “ААББ” ХХ Компани 1997 онд дулаан, цахилгаан эрчим хүчний барилга угсралт, засварын чиглэлээр байгуулагдсан юм. Компаний үйл ажиллагааны үндсэн чиглэл дор дурдсанаар тодорхойлогдоно. Үүнд:
  • Барилга угсралт, засвар ;
  • Бие даасан халаалтын төхөөрөмжийн угсралт ;
  • Дулааны узелийн угсралт,тохируулга ;
  • Инженерийн шугам сүлжээний угсралт ;
  • Бэлдэц үйлдвэрлэл ба дуудлагын үйлчилгээ ;
  • Импортын үйл ажиллагаа ;
  • Чимэглэлийн бетон хийц ;
  • Барилгын будгийн үйлдвэрлэл ;
  • Мэргэжлийн зөвлөлгөө, зураг төсөл, тооцоо .
 Тус компани 1997 оноос эхлэн Чех улсын “ DAKON”, “ OPOP” фирмүүдийн 12-90 кВт-ийн хүчин чадалтай нам даралтын зуухыг Улаанбаатар хот болон 19 аймгийн төв, 70 гаруй сумдуудад угсраад байна. Үүний дотор 3 аймгийн Нисэх онгоцны буудал, 6 аймгийн Нефть хангамжийн бааз, 3 аймгийн Холбооны газар, 10 аймгийн 20 сумын дунд сургууль, 8 аймгийн 10 гаруй сумын Хүн эмнэлэг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Япон улсын “ Өвсний үндэс” хөтөлбөр, олон улсын “ Жен ” байгууллагын захилагаар 3 аймгийн 6 сумын сургууль, эмнэлэгт орчин үеийн шаардлага хангахуйц нам даралтын зуух болон халаалтын системийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд баруун 4 аймгийн 28 суманд 57 дизель цахилгаан станц угсарч, Хөвсгөл, Завхан аймгийн Эрчим хүчний үйлдвэрүүдийн 600-800 кВт-ийн хүчин чадалтай суурин дизель цахилгаан станцуудын буулгалтын ажил, их засвар, Богдын голын Усан цахилгаан станцын деривацийн сувгийн их засварын ажлыг чанарын өндөр төвшинд тус тус хийж гүйцэтгэсэн болно.

Мөн УБ хотын Гаалийн газар, Өмнөговь аймгийн төвийн ЦТП-2, ЦТП-5,  “Шүрэн “, “БООШ “ компани ба УБ банкны барилга, Голомт хотхон, Болор, Цэлмэг хотхон зэрэг том жижиг 15 объектод Швед улсын “ Альфа-Лавал “, “ Свеп “ фирмийн ялтсан бойлерт дулаан солилцуур бүхий узелүүд суурилуулав.

Манайх нийтдээ 7.3 МВТ-ийн суурилуулсан хүчин чадал бүхий дизель цахилгаан станцын угсралт,засвар, 14.5 МВТ-ийн хүчин чадалтай нам даралтын зуух бүхий халаалтын системийн угсралт, 8.8 МВт-ийн хүчин чадалтай ялтсан бойлер бүхий дулааны узелийн угсралтын ажил болон хэд хэдэн барилгын угсралт, засварын ажил гүйцэтгэж, эрчим хүчний барилга угсралт, засварын чиглэлээр багагүй туршлага хуримтлуулсан, үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээж буй компани юм.

2006 оноос барилгын төрөл бүрийн мэргэжлээр дагнан мэргэшсэн “ ААББ “, “Идеал групп “, “ МонРоко “,” МонХорус “,” Перффект кон “,” Ди Си Эйч “, “эрчим төсөл “, “Явуу импекс “ зэрэг 8 компани нэгдэж “Барилгын дэвшилтэт технологи “ групп байгуулан ажиллаж, барилгын үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх, чанарыг дээшлүүлэхэд үр дүнгээ өгч байна.

Тус компани 2004 онд “ Хэрэглэгчдийн найдвартай түнш “,  2007 оны бүтээлч 100 аж ахуйн нэгжийн тоонд багтаж БХБЯ-ны өргөмжлөл тус тус хүртсэн.

2008 оны 5 дугаар  сарын 1-нээс охин  компани  болох   сантехник угсралтын  “Алтимэт“ ХХК , барилгын төмөр хийцийн “ СЭТС “ ХХК-г тус тус бие даалган гаргасан байна.
Албан ёсны борлуулагч
Холбоо барих

"ААББ" ХХК

Байршил: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 5-р хороо, Шуудангийн хайрцаг - ***, Салбар - **

Утас: +976-70111494, 305163, 305202

Факс:
+976-368981

И-мэйл:
info@aabb.mn

Вэб: http://www.aabb.mn
 
Эхлэл Сайтын бүтэц Холбоо барих